COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дуусчээ

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дуусчээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр танилцлаа.

6a23f8ef0e1ea02d0ac50cec

Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан. Авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна.

Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.

6a23f9010e1ea02d0ac50ced

Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дууслаа. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм.

6a23f9100e1ea02d0ac50cee

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг өндөр түвшний олон улсын форум болохыг онцоллоо. Тус бага хуралд 196 орны 8000-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

COP17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна.

6a23f91f0e1ea02d0ac50cef

6a23f92d0e1ea02d0ac50cf0

6a23f93d0e1ea02d0ac50cf1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.