“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилга дэвшүүллээ.
 
Санаачилгын нээлтэд оролцсон салбар бүрийн төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн уламжиллаа.
bdb316e5a1c9491fa10125efff0bf285
 
Ерөнхийлөгч, бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
3063fb8d8e674ed384e82237f627bb91
 
Хамтын хариуцлага, ногоон итгэлцэл, бодит шийдэл бүхий “Цөлийн дуу хоолой” нь дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуучуудаар дамжуулан олон нийт, олон улс, COP17-ын түншүүдэд таниулах чухал тавцан болох юм.
0c6e3810fbac4cc185b0681dc1aea129
 
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын доройтлыг бууруулах зорилтууд, байгальд суурилсан шийдлүүдийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэнэ.
07dbcd653f8545bbbc05490768c137e9
 
Санаачилга нь Монголын говь, Төв Азийн цөл, Казахстаны тал хээр, Памирын өндөрлөг, Каракум, Кызылкум зэрэг Евразийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүүр болно гэж төслийн баг үзэж байна. Санаачилгад төр, засаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуучууд нэгдэж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.