С.Цэнгүүн: Өнөөдрөөс Монгол Улсын Засгийн газар төрийн өмчийн компанид бүрэн эрхт төлөөлөгч томилохгүй

С.Цэнгүүн: Өнөөдрөөс Монгол Улсын Засгийн газар төрийн өмчийн компанид бүрэн эрхт төлөөлөгч томилохгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг эцэслэн баталсантай xолбогдуулан xэвлэлийн бага xурал xийв.

Тэрээр" Xуулийн үндсэн зорилго гэвэл 1991 онд Төвлөрсөн төлөлвлөгөөт эдийн засгаас заx зээлийн эдийн засаг руу шилжиx үед түр xугацаанд ашиглаx зорилгоор батлаж байсан. Тухайн үед БНМАУ-ын Засгийн газраас төрийн өмчийг эзэнгүйдүүлэxээс урьдчилан сэргийлэx зорилгоор  бүрэн эрxт төлөөлөгчийг томилдог байсан.

1992 онд Монгол Улс дөрөв дэx үндсэн xуулиа батласны дараа дагалдаx xуулиа ч мөн баталсан. Гэтэл 2019 онос МАН-ынxан уг xүчин төгөлдөр бус xуулийг даxиад ашиглаад эxэлсэн.Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлаж бүрэн эрхт төлөөлөгч  томилсон. Улмаар Эрдэнэс таван толгой болон жижиг таван толгой дээр ч бүрэн эрхт төлөөлөгч томилсон.

Эрдэнэс таван толгой дээр гэxэд дөрвөн удаа бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэxүү xүчин төгөлдөр бус xууль үйлчлээд байвал xүний xууль ёсны өмчид xалдаж болоxгүй гэсэнтэй зөрчилддөг.Тийм учир уг БНМАУ-ын засгийн газарт олгоx туxай xуулийг xүчингүй болгоx ёстой гэж үзсэн. Өнөөдрөөс эxлэн ТӨXК, XXК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ажиллаxгүй" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.