Н.Алтансүх: Хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаадаа харамсалтай байна

Н.Алтансүх: Хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаадаа харамсалтай байна

Ойрын өдрүүдэд 2021 онд зохион байгуулагдсан Залуучуудын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан баяр наадмын цол зэргийг олгох эсэх тухай асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ талаар тухайн наадмын сурын төрөлд түрүүлсэн Н.Алтансүхээс бид цол зэргээ авсан эсэх талаар нь тодрууллаа.

“Намайг Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Нармандахын Алтансүх гэдэг.Үндэсний сурын харваагаар хичээллэдэг. 
2021 онд цаг үедээ наадам болоогүй ч Залуучуудын холбооны 100 жил хэмээх нэр дор наадам 8 сард болсон. Төрийн наадамд 500-600 харваач оролцдог бол тэр наадамд 800 гаруй харваач оролцсон. 

Миний хувьд хоёр өдөр харваанд оролцож 37 онож түрүүлсэн. Тухайн үед төр засгаас цол олгогдоно гэж ярьж байсан. Одоо хүртэл цолоо аваагүй. УИХ-ын гишүүд хуралдаад сурчид цолоо авсан гэж худлаа ярьж байна.

Мориныхон  бол цолоо авчихсан. Сур бөх хоёр л аваагүй байгаа. Тухайн үед наадмын сэтгэл зүйгээр л орсон. Миний бэлтгэл сургуулилт ч маш сайн байсан. Хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаадаа харамсалтай байна.

Спорт гэдэг дуртай аавын хүү нь түрүүлдэг зүйл биш л дээ.  Хэдэн жил хөдөлмөрлөж ирснийхээ үнэлгээг алдаж байна гэсэн үг л дээ. Ганцхан бөхийнхөн гэлтгүй сурынхан бас цол зэргээ авбал сайхан л байна”

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.