Солонгос жуулчдын тоо 40-50 хувь буурчээ
Монгол Улс 2026 онд нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.доллар олох зорилт тавьсан. Он гарсаар 292253 гаруй жуулчин хүлээн авсан гэх статистик мэдээлэл байна. Гэвч энэ жил зорилттоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй болж байгааг аялал жуулчлалын зарим мэргэжлийнхэн онцолж байна.
Учир нь ойрх дорнодын дайнаас улбаатай БНСУ-ын жуулчдын урсгал эрс багасаж байгаа талаар Daily Mongolia аялал жуулчлалын компанийн захирал Э.Билэгсайхан нийтэлжээ.
Тэрээр юун түрүүнд өнгөрсөн жилтэй харьцуулахад солонгосоос жуулчид хүлээн авдаг тур компаниудын аяллын захиалга өмнөх жилтэй харьцуулахад 40-50 хувь буурсныг онцолжээ.
Үүн дээр дотоодын аяллын нэмэгдсэн зардлууд:
Түлш литр тутамд 1000-1500 төгрөг,Жуулчны баазуудын үнэ ойролцоогоор хоногийн хүний 20.000-50.000 төгрөг,Хотын буудлууд 2 ортой өрөөний үнэ 100.000-150.000 төгрөгөөр нэмэгдлээ.
Говь Тэрэлжийн маршрутад 6 жуулчинд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх төлбөрт 450.000 орчим төлж байна. Чингисийн хөшөө хүний 30.000 төгрөг төлж байна.

Энэ мэт хаврын шуурга шиг гэнэтийн үнийн өсөлтийг тур компаниуд өөр дээрээ үүрч аяллын үнээ нэмэхгүй тогтвортой барьж нэг жуулчин ч гэсэн татаж авах гээд эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна. Олон дунд үнээ нэмэхгүй эрсдэлийг хамт үүрч байгаа зарим баазууд ч байна. Бид хамтдаа эрсдэлийг даван туулж хамтарч ажиллаж байж амжилтад хүрч чадна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.