2013 оноос хойш 140 гаруй мянган өрхөд 11 их наядын зээл олгосон

2013 оноос хойш 140 гаруй мянган өрхөд 11 их наядын зээл олгосон
Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Банкны тухай хууль нь эрэлт буюу санхүүжилтийг дэмжих бол нөгөөх нь нийлүүлэлтийг дэмжих юм.
-Орон сууцжуулалтын банк арилжааны бусад банкуудтай өрсөлдөхгүй. Тусгай чиг үүрэг буюу зорилтот, дундаж бүлэг, залуу гэр бүлийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх ажлаа хийнэ. Хувь иргэдэд зээл олгохгүй. Эх үүсвэр босгох ажил хийнэ гэсэн үг. МИК, Монголбанкны зарчмаар олгогдоод явна.
-2013 оноос хойш 140 гаруй мянган өрхөд 11 их наядын зээл олгосон. Гэсэн ч өнөөдрийн байдлаар орон сууцанд орох хүсэлт гаргасан 47 мянган иргэн байгаа. 6.6 их наядын зээлийн хүлээлт үүссэн. Жилд 9000-10000 өрхөд зээл олгоно гэж тооцвол даруй 4-6 жил зээл олголт үргэлжилнэ, хүлээлт улам нэмэгдэнэ. Ипотекийн зээл хүлээж чадаагүй иргэд арилжааны банкны өндөр хүүтэй зээл авч байгаа.
-Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бонд босгож эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүлээлтийг богиносгож, жилд олгож буй зээлийг 2-3 дахин нэмэх юм. 6 хувийн хүүг зорилтод бүлэгт шилжүүлж, дундаж болон дунджаас дээгүүр орлоготой иргэдэд зориулан 8-14 хүртэлх хувьтай олон төрөлт зээл санал болгоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.