О.Батнайрамдал: Зэсийн үнэ өсөж байхад АМНАТ-ыг 3 дахни бууруулж орж байгаа нь хэний эрх ашиг вэ?
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ дээр яаралтайгаар оруулж ирсэн Ашигт малтмалын тухай хуулинд зэсээс авах АМНАТ-ыг 3 дахин бууруулж орж, лоббидож байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Онтрэгийн хэлэлцээр үргэлжилж байхад зэсээс авах АМНАТ-ыг 3 дахин буулгана гээд ороод ирлээ. Монгол Улс өгөөж авах гол арга чинь АМНАТ шүү дээ. Монголын эрх ашгийн эсрэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл 7 хоногийн дотор гэрлийн хурдаар хэлэлцэгдэж байна.
Дээр нь өнөөдөр 1 тонн зэсийн үнэ 13,832 ам.доллар болж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэтэл бид зэсээс олох АМНАТ-ыг 15 хувиас 5 хувь болгон 3 дахин бууруулах хууль өөрсдөө санаачлаад хэлэлцэх гээд сууж байна.
Үүний цаадах асар их ашгийг хэн хүртэх гэж байгаа юм, энэ аль талд үйлчилж байгаа, хэний лобби вэ. Хуулийн хулгайг хэн хийх гэж байгаа юм. Хэлэлцээр ахалж байгаа хүмүүс, хуулийн хулгайтай тэмцдэг нөгөө алдартай хүмүүс хаашаа алга болчихсон бэ хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.