Монгол Улсын эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Польш улсын шигшээ багийг хожлоо
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 1-7 өдрүүдэд Польш Улсын Варшав хотод болж байна.
Уг тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 40 баг оролцож байна. Тус тэмцээний эрэгтэй багийн чансааг Серби Улсын шигшээ баг тэргүүлж байгаа бол эмэгтэй багийн чансааг Нидерланд Улсын шигшээ баг тэргүүлж байгаа юм.
Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчдын хувьд өчигдөр тус бүр 2 тоглолт хийсэн юм.
Эмэгтэй баг эхний тоглолт Австрали улсын багтай 21:15 харьцаатайгаар, Испани улсын шигшээ багтаа 13:11 харьцаатайгаар хожигдол хүлээгээд байна.
Харин эрэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолтоо Чех улсын багтаа 17:14 харьцаатайгаар хожигдол хүлээгээд байсан бол хэсгийн хоёр дах тоглолтдоо эзэн орны баг бол Польш улсын багийг 21:19 харьцаатайгаар буулгаж авсан юм. Тус тоглолтод А.Ананд 9 оноо авч багаа тэргүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.