Энэ улирлын нийт бөхчүүдийн чансааг аймгийн арслан М.Баяржавхлан тэргүүлж байна
МҮБХ-оос өнгөрсөн жилээс бөхчүүдийн чансааг гаргаж эхэлсэн билээ. Энэ улирлын намрын нээлтийн барилдаанаас хойших барилдаанд цуглуулсан оноогоор нь эрэмбэлж байгаа юм.
2025-2026 оны улиралд албан ёсны 46 барилдаан болжээ. Аймгийн арслан М.Баяржавхлангийн хувьд Үндэсний их баяр наадмаас хойш 37 барилдаанд барилдаж 2 түрүүлж, 1 үзүүрлэж нийт 9850 оноо цуглуулж бүх бөхчүүдийг тэргүүллээ. Баяржавхлан нь энэ жилийн наадам улсын цол авах цаашлаад түрүү бөхийн таамагт багтаж буй хүчтэн юм.
Аймгийн арслан цолтой нийт бөхчүүдийн тэргүүлсэн нь түүнийг энэ жил ямар өндөр формтой байгааг илтгэж байгаа юм.
Улирлын чансааг тэргүүлсэн эхний 10 бөхийг танилцуулъя:
- Аймгийн арслан М.Баяржавхлан 9850 оноо
- Улсын арслан Э.Батмагнай 8950 оноо
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 8400 оноо
- Улсын арслан Б.Орхонбаяр 8350 оноо
- Улсын аварга О.Хангай 8300
- Улсын заан Б.Бат-Өлзий 8000 оноо
- Улсын заан С.Сүхбат 7100 оноо
- Улсын заан Д.Хүдэрбулга 6650 оноо
- Улсын арслан Ц.Бямба-Отгон 6600 оноо
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 6450 оноо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.