Д.Батлут: Багадаа муу живх их хэрэглэж байгаагаас үүдэн цэрэгт ирсэн залуус жаахан ачаалал авахаараа судас нь өргөсөөд гүйж чадахаа больсон

Сүүлийн үед цэргийн ангиудад цэрэг амиа алдах, зодуулах хэрэг багагүй гарч, уг асуудалд сөрөг хүчнийхэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг хариуцлага хүлээж, огцрох ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Уг асуудлаар бид Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас тодрууллаа. 

Таныг огцрохыг АН-аас шаардсан. Та өөрийгөө хэр ажиллаж байгаа гэж дүгнэж байна?

-Би өөртөө дүн тавихгүй. Асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Хууль, хяналтын байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагаа, анги байгууллагуудын буруутай үйл ажиллагаа байвал хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Одоогоор бол эрт байна. Би ч хариуцлага хүлээж болно. 

Маш олон цэрэг амь эрсдээд байдаг. Сайд нар нь сугарч үлддэг жишиг бий боллоо?

-Ямар асуудлаас болсныг тодорхой болгоод, түүний дараа шийдэл гаргах ёстой. 

-Цэргийн ангийн дэг, дүрмийн бус харилцааг арилгах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

-Шат шатандаа хэржүүлэхийн төлөө аижллаж байна. Өнгөрсөн хугацаанд анги , байгууллагуудыг камержуулж байна. Жилд 2 удаа цэрэгт татдаг байсныг өөрчилж, нэг удаа татдаг болсон. Ингэснээр оны ялгаа гарахгүй болсон. Цаашид олон ажил хийх ёстой. Бүх ангиудыг камержуулах, камергүй буюу усанд ордог, бие засдаг газруудад улаан товчлуур, чанга яригч байршуулах, сайдын болон жанжин штабын нэрэмжит төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийж, болзошгүй эрсдэлээс хамгаалах,  хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдалд анхаарах үүднээс Ерөнхий сайдаас 7 чиглэлийн үүрэг өгсөн үүнийг хэрэгжүүлэх гэх мэт ажлуудыг хийж байна. 

Таныг сайд байх хугацаанд маш олон цэрэг амиа алдлаа?

-Мэдээллээ нягтлах нь зүйтэй. Батлан хамгаалах яам ЗХЖШ гэдэ ганцхан агентлагтай. Хилийн цэрэг гэх мэт байгууллага бол ХЗДХЯ-ны харьяанд байдаг. Гэхдээ аль ч салбарт амь эрсдэх ёсгүй. Тиймээс бид цаашдаа ЕБС-д сурч буй залуусын хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарч ажиллахад анхаарч байна.

Батан хамгаалахын бодлого, үйл ажиллагаанд байдаг цэрэг эх оронч хүмүүжил олгох, түүх өв соёллоо мэдүүлэх энэ хөтөлбөрийг 2023 онд боловсролын хуулиаас авчихсан. Үүнийг ЕБС-уудад хүн байх, үүх түүхээ мэддэг байх, цэрэг эх оронч хүмүүжилд суралцах хөтөлбөрийг заавал судлах хөтөлбөрт оруулах талаар ярьж байна. Ингэснээр урт хугацаандаа зөв хүмүүсий төлөвшүүлж гаргах, өөрөө өөрсдийгөө бусдаас хамгаалах чадвартай, зөв хүмүүсийг бэлтгэж  гаргана. Энэ нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадварт ч тодорхой нөлөөтэй гэж харж байна. 

Цэрэгт татагдан ирж байгаа залуусын өвчний илрүүлэг муу байгаад байна уу. Эрүүл гэсэн атал очоод ямар нэг өвчин илрэх тохиолдол гараад байна уу?

-Өнгөц шинжилгээ авангуут мэдэхгүй атал цэрэгт ирээд ачаалал авангуут илэрдэг шинэ төрлийн өвчнүүд байна. Энэ нь бидний хэрэглэж байгаа хоол хүнс, хувцас хэрэглэлтэй ч холбоотой.

Тухайлбал, бид живх хэрэглэдэг. Гэтэл залуус жаахан ачаалал авангуут гүйж чадахгүй болж, судасны өргөсөлтэй болох нь асар их тохиолдож байна. Энэ бүхнийг арилгахын тулд нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой юм байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.