Засгийн газар “Чөлөөлөлт” 5 дугаар сард төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрэв
Засгийн газар “Чөлөөлөлт” 5 дугаар сард -“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 2 дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрэв.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. -Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
-Таван аймагт нарны станц, батарей хуримтлуурын системийг хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулна.
-Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлав.
-Ипотекийн зээлийн журмыг өөрчилж, сонголт нэмнэ.

-Орлого багатай иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдүүлнэ.
-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжив.
-Хотын захиргааны хуучин байрыг чөлөөлж, Хүүхэд хөгжлийн ордон болгов.
-Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье.

-9 дүгээр сарын нэгнээс "Нэг суралцагч-нэг компьютер, Нэг анги-Нэг ухаалаг самбар”-тай болж эхэлнэ.
-Засгийн газрын шийдвэрийн үр дүнд иргэд нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдан авч эхлэв.
-Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв.
-Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжинэ.
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна.
https://www.facebook.com/share/v/1D3D3y5vjQ/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.