28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байх тул орон нутгийн зам даваа болон аялал, зугаалгын хөдөлгөөнд таатай нөхцөл бүрдэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
2026 оны тавдугаар сарын 28-ны 08:00-20:00 цагийн урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрч салхилна.
Ихэнх нутгаар дулаарч: Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27…+32 градус, Бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өчигдрөөс дулаарч +21…+23 градус хүрнэ. Багануур орчимд: Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.
Тэрэлж орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +19…+21 градус дулаан байна. Өглөөний 05:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод +4 градус дулаан, агаарын харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байжээ. Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.