Хэнээс ч бүү ай...
0Дуучин Б.Сарантуяа, Мишээл нар хамтран "Хэнээс ч бүү ай" нэртэй хүчирхийллийн эсрэг дуу бүтээжээ. Тус дуу нь хүчирхийллийн улмаас амиа алдсан, хохирсон охид, хүүхдүүдийн асуудлыг хөндсөн агуулгатай аж.

Мишээл:
Хэзээ нэг өдөр би гэр бүлтэй болох л байсан, ээжээ
Санасан сэтгэл минь өглөөний нар болж тан дээр, ээжээ
Бид асуудлыг нууна, гэхдээ нуух тусам улам томордог
Ямар ч тэсгим өвлмйн араас зун болдог
Тэд намайг уйлуулдаг, дундаа хийгээд бүллидэнэ
Би танд л хэлэх байсан, гэхдээ бүр хэцүү
Ээждээ зэмлүүлэхээс, шөнийн нойрыг нь эвдүүлэхээс
Үүнийг нийгэм хэвийн зүйл гэж боддог болсон, хэлэхээс айсан
Явж байгаад амархан
Үлдэж байгаад хэцүү
Харж суусаар байгаад хүчирхийллийг давраах гэж үү?
Харанхуйгаас айдаггүй ч харанхуйд юу байгаагаас
Хайртай хүмүүстэйгээ ярилцахаас бүү айгаарай
Ээж болгонд үр нь үнэтэй
Үрээ алдсан эхийн нулимс үнэтэй
Зул асаасан зуу зуун жилүүд үнэтэй
Бидний үйлдэл болгон эргээд төлөх үнэтэй
Сараа:
Охин минь чамайг ээж шиг ээ ээж болохыг харахыг хүссэн
Эргээд ирэхэд чинь гээд нөгөөхийг нь гээд барааныг нь үнссэн
Хонхны баяраар чинь амьдралын их далайд үдэх байсан
Хуриман дээр чинь баярын нулимстай үлдэхсэн
Чи төрөхөд надад шинэ амь бэлэглэсэн
Хорвоо дээр анх удаа энгэр минь цэцэглэсэн
Дэлхий бахдаж билээ сургуул руу чинь хөтлөхөд
Үртэй хүн шүү гээд үлдэх байсан өтлөхдөө...
Голыг минь гогдож төрсөн үр минь
Чи байхгүйд дэлхийг даахад хүнд байна
Сэтгэл гэдэг ямар ч хүнд байна
Чи одоо ч бидний дунд байна...


Зууны манлай Б.Сарантуяа 06-р сарын 06-нд "Хайрын бурхан" тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тус тоглолтдоо зориулж хэд хэдэн шинэ дуу гаргаад байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.