Д.Баасандамба: Цэргийн амь нас хохирсон асуудалд буруутай этгээд бүр хариуцлага хүлээнэ
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба салбарын хэмжээнд үүсээд буй нөхцөл байдал болон цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Цэрэг амиа алдсан нь Батлан хамгаалах салбарын болон төрийн тусгай алба хаагчдын буруутай үйлдлээс болсон нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээнэ. Энэ асуудалд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох зарчмыг баримталж байна" хэмээн онцолсон юм.
Мөн Засгийн газраас цэргийн албаны сахилга батыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах чиглэлээр дараах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ:
- Цэрэг болох хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт өгч ажиллах;
- Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хяналт шалгалтыг чангатгах;
- Цэргийн алба хаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх.
Дэд сайдын зүгээс цэрэг татлагын үйл ажиллагаанаас эхлээд халагдах хүртэлх бүх шатанд хяналтын тогтолцоог сайжруулж, салбарын шинэчлэлийг эрчимжүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн цэргийн албанд бэлтгэх үйл явцыг боловсролын системтэй уялдуулах асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.