Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

047c33397ad74d1c8be1ff20f24ee14a

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

3d47bbf9069a46769757525b24bb8242

Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллахаа илэрхийллээ.

37f8fad3814845b992ee566366a31a36

Түүнчлэн Засгийн газраас боловсруулж буй татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд саналуудыг өргөн хүрээнд авч тусгах шаардлагатайг дурдав. УИХ-ын даргын зүгээс ийм төрлийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж, бодит үр дүнд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

4cbdee33952a410f9126e1761ca05ac6

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал татвар, санхүүжилт, зохицуулалт, зах зээлийн орчинтой холбоотой байр сууриа илэрхийлж санал солилцлоо.

982c08f8e83d4181a08156918aa98b5f

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн холбогдох бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тусгах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

2ad7a6276ceb4a9092adc3d38a81cfdd

fe210e49124d4b53a0701fc106411cfe

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.