Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа, ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа, ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын  сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ.

782a19611be34dd387355bc171f641d3

Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, сэтгүүлчдэд парламентын шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

859cab60dc484b029375cda904bf9682

Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов. Тиймээс парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд парламент өөрийнхөө хууль, дэг, эрх зүйн орчныг илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв. 

a9794a0b2e3945efaddfdf0c494c7fdb

Сайн парламентыг цогцлоох эрх зүйн тулгын гурван чулуу болсон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа юм. 

09e3b4df24c740faaf3ec9a271ecb48c

Тэгвэл эдгээр хуулиудад ямар өөрчлөлт оруулж, тулгарч буй асуудлуудыг хэрхэн засахаар төлөвлөж буй талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Дээр дурьдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар хариуцлага, сахилга баттай, иргэдэд ээлтэй, ил тод, хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг сайн парламент төлөвшинө гэж үзэж байна хэмээгээд, цаашдаа парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэхэд анхааран ажиллаж байгааг танилцуулсан.

62d7c509e94c4a0496748837cc40866e

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа, ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын  сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцлоод, улстөржилт бус хуулийн мөн чанар, ажил хэрэгч мэтгэлцээнийг ард иргэдэд хүргэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.

b7f85bf51eef4ef19b385dae017e602b

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэтгүүлчдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурлын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид, парламентын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд оролцож байна.

9f41fcda36824856b85de3297a7259db

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын эхний өдөр сэтгүүлчид Үндсэн хууль ба төрийн байгууллын суурь ойлголт, хууль тогтоох онол практикийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд нийт 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

a109ab0bde104fa7a2944cd244f1f93e

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.