Өнөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст бороо орж, салхи, шуургатай байна

Өнөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст бороо орж, салхи, шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

27-нд нутгийн зүүн хагаст бороо орж, салхи, шуургатай байна.

2026 оны 05-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо орно.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12...+17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +22...+27хэм, бусад нутгаар +16...+21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16...+18 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.