Монгол, Хятадын шилжилт хөдөлгөөний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв

Монгол, Хятадын шилжилт хөдөлгөөний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Үндэсний Цагаачлалын удирдах газрын дэд дарга Чью Баоли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
b2ff8c1164d74d28a9107360d5e71ccb
Уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өргөжин хөгжиж буйтай уялдан хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа шилжилт хөдөлгөөн, хил, орох гарах асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагаа тогтвортой бэхжиж, удирдлагын түвшний харилцан айлчлал, ажлын уулзалтууд үр дүнтэй хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэлээ.
a3ad71d94a544405a981affae6035004
Мөн “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд шилжилт хөдөлгөөний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн хууль ёсны шилжилт хөдөлгөөнийг дэмжих, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарч байгааг онцлов.
Цаашид шилжилт хөдөлгөөн, хил, орох гарах хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөн зэрэг цаг үеийн шинжтэй сорилтын эсрэг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр дүнд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр Талууд санал нэгдлээ.
4e2230ca78df4faaa6a09f8083e78541
БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын удирдах газар нь улсын хэмжээнд хил, орох гарах болон гадаадын иргэдтэй холбоотой бодлого, зохицуулалт, хяналт, зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд виз, оршин суух зөвшөөрөл, хилийн шалган нэвтрүүлэх, хил орчмын хууль сахиулах, хууль бус шилжилт хөдөлгөөн болон хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг төв байгууллага юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.