Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг Хотын даргад дэмжлээ
Нийслэлийн МАН-ын хорооны хурал 14:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан юм. Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар МАН"ын Залуучуудын холбооны тэргүүн Б.Пүрэвдагвыг дэмжсэн бөгөөд энэ саналыг мөн 100 хувь дэмжжээ.
Ингэснээр Б.Пүрэвдагвын нэрийг НИТХ-аар хэлэлцэж, Ерөнхий сайдад өргөн барьснаар албажих юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид томилуулахаар нэр нь тодроод буй Б.Пүрэвдагвын намтрыг танилцуулж байна.
Бяруузаны Пүрэвдагва 1990 онд төрсөн.
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
Ажлын туршлага:
- 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
- 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.