Тандерын тоглолтын тасалбар авсан ч үзэж чадаагүй иргэд бухимдалтай байна...

Тандерын тоглолтын тасалбар авсан ч үзэж чадаагүй иргэд бухимдалтай байна...

Өнгөрсөн бямба гарагт Дуучин Б.Өлзий-Учрал буюу Тандер өөрийн "Тэнгри" хэмээх тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ. Гэвч тоглолтын дараагаар тасалбараа авсан ч цэдэн цаг дугаарлаад орж чадаагүй гэх иргэдийн сэтгэгдэлих гарч, иргэд бухимдалтай байна. 

Энэ талаар "Женнис корнер" гэх хаягтай иргэн ийнхүү бичжээ. 

Thunder дуучны тайлбар харлаа, ямар ядмаг, үзэгчдээ буруутгасан тайлбар бэ?
Эцсийн эцэст хаалга 15 цагт нээгдэх үед очоогүй, 10 хүний тасалбар авчхаад нэг нэгнээ хүлээснээс үүссэн асуудал хэмээн тайлбарлаж бичсэн байна. Хүмүүс бүгд орж дуусаагүй байхад тоглолт 19:00 өнгөрөөд эхэлсэнд хүмүүс бухимдаагүй. Хүмүүс тасалбараа авчхаад , заавал гартаа зүүх байсан бугуйвчиндаа 2-3 цаг дугаарлаж дуусаагүй байхад shoppy- ийнхэн алга болсонд бухимдаж байна!
Би өөрөө 20:00 өнгөрөөж очсон ба boxoffice-оос шууд дараалалгүй бугуйвчаа авсан.  Жич : Угаасаа Монголд ямар ч тоглолт цагтаа эхэлдэггүй бас гол дуучин нь сүүлдээ л илүү дуулдаг болохоор би өөрөө 20:00 цаг өнгөрөөж очих шийдвэр гаргасан юм. Бас хэдэн цагт очих нь миний өөрийн сонголт. Би оройтож очсон хэрнээ тоглолт эхэлчихсэн байна гэж бухимдаагүй ээ. Би оройтож очсон ч бай, хэдэн цагт дотогшоо орсон ч бай миний тасалбарын нэг зай тэнд байх ёстой тухай юм. 20000, 40000 хүн орох газар л яаг л тийм хэмжээгээр л зарах тухай юм. Тэрнээс илүү зараад эхний багтаж чадсан хэд нь орох тухай биш, чадаагүй хэдээ оройтож ирээд та нарын буруу гэх нь утгагүй юм.
 
Тухайн үед найзууд маань 18 цагт ирсэн ч шоппигийн асар дээр 20:30 өнгөртөл дугаарласаар байсан. Би бас нэгдээд зогсож байтал юу ч хэлэхгүй шоппи-ийн ажилчид бөөн бөөнөөрөө гэнэт алга болсон. 
 
Дугаарлаж байсан хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй нэг нэгнээсээ асуусан чинь тэр хаалга дээр очоод шууд ор гэсэн. Бүгд тэр хаалга дээр нь очиход маш их хүмүүс байсан ба шахдалцаан үүсэж эхэлсэн. Өөрийгөө би ингэж хүмүүст даруулж үхэх вий дээ гэж жинхнээсээ санаа зовсон. Дараалалд зөндөө удаан хүлээсэн нөгөө хэд маань чихдэлцэхгүй байхаар шийдээд бид нар зүгээр явах шийдвэр гаргасан. Нөгөө бүжигнаанаас гарчихаад бид хэд бас 30 гаруй минут өөр найзуудыгаа хүлээнгээ юу болох бол хэмээн харж зогссон.
Тэгээд Наадам төвийн зогсоол дээр очих үед манай машиныг нэг машин хаагаад тавьчихсан байсан ба тэр хүн өөрийгөө зохион байгуулагчдыг нэг гэсэн ба нэг машин холдуулахаар 4-5 хүн ирсэн. Зодолдох гээд байгаа юм уу хаашаа юм... Ёоо зохион байгуулагчид нь хүртэл 16:00 өнгөрөөж ирээд машин хааж тавьсан байж үзэгчдээ 3-р хаалга нээгдэх үеэр ирэх хэрэгтэй байсан гэсэн утгатай ийм ядмаг тайлбар битгий хий. Үнэхээр дургүй хүргэлээ.
 
Хамтарсан шоппи чинь эсвэл танайх өөрсдөө албаар илүү тасалбар зарсан нь үнэн л байсан шүү дээ. Хэрвээ та хэд илүү тасалбар зараагүй бол шоппитой уулзаж, уучлалт гуйлгаж, ахин ийм асуудал гаргуулахгүй байх талаар заавал хэлэлцэх хэрэгтэй.  Шоппи бол үнэхээр илүү тасалбар зарсан тиймээс бугуйвч нь дууссан гэж бодож байна.
Шоппи ийм байдгийг хүмүүс хэлээд байхад, дандаа өөгшүүлээд байж болохгүй. Би найзуудыгаа, орж чадаагүй хүмүүс болгоныг гомдол гаргаасай гэж бодож байна.
Тэгээд буцаалтаа авах болон дараа дараагийн удаа илүү тасалбар зарахгүй байхыг бид нар өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө шаардах эрхтэй.
 
Жич: Манайхаан миний одоо бухимдаад байгаа нь бид нарын аюулгүй байдлыг бодохгүйгээр олох, мөнгө бодож илүү тасалбар байнга зардаг, энүүгээрээ алдартай шоппид уурлаад байгаа юм. Бас ийм байдал гаргасан байхад дуучин нь маань хүртэл өмөөрөөд буцаад үзэгчдийн буруу болгож байгаад бухимдаж байна. Энэ чигээрээ л илүү тасалбар байнга зарагдаад л байвал нэг л өдөр хэн нэгэн хүн нас барах нь, бэртэх зайлшгүй болох л зүйл. Энийг бид нар уурлаж, шаардаж байж л зогсоож чадна шүү дээ, гэв. 
 
Дуучин Тандерын тоглолт зөвхөн нэг удаагийнх юм. Яг үүн шиг сүүлийн үед болж буй урлагийн тоглолт бүрт илүү тасалбар зарж, хүмүүс нь багтахгүй байх эсвэл орж чадахгүй хохирч үлдэх болсон. Энэ нь тасалбар борлуулагч Shoppy.mn нь  илүү тасалбар зарж иргэдийг хохироож байна уу, тухайн уран бүтээлч нь илүү зарж хохироож байна уу гэдэг асуулт болон үлдэж байна. 
 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зоо техникч 1 сар, 1 долоо хоног
Үхэр сүрэг