Нийслэлийн МАН-ын хороо 14:00 цагаас хуралдаж Хотын даргыг тодруулна
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнгөрсөн 7 хоногт хуралдаж Хотын даргад МАН-ын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг дэвшүүлэхээр тогтсон. Улмаар Нийслэлийн МАН-ын хуралдааныг 05-р сарын 25-ны хийхэрэ товлосон бөгөөд өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болжээ.
Энэ дагуу Нийслэлийн МАН-ын хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад дэмжих эсэхийг шийдэх юм.
Хэрэв дэмжвэл НИТХ-аар хэлэлцүүлэн, Ерөнхий сайдад өргөн барина. Ерөнхий сайд батламжилснаар Хотын даргыг албан ёсоор томилох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.