Засгийн газар “Ногоон чөлөөлөлт”-ийг амилуулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, хадгалж хамгаалах хүрээнд хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг амилуулна.

Засгийн газар “Ногоон чөлөөлөлт”-ийг амилуулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, хадгалж хамгаалах хүрээнд хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг амилуулна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.21/ УИХ-ын дарга С.Бямбацогтод “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа.
4e791ab522744e539290e877622f5a84
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “НҮБ-ын талуудын бага хурал COP17-г зохион байгуулахтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулахын тулд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байна.
3a5e04d9510149b0829a65bb6e3911da
Өнгөрсөн хугацаанд бид Швейцар, Сингапур зэрэг улс орнуудтай карбон кредит харилцан солилцох гэрээ хийсэн. Манайх шиг өргөн уудам нутагтай нутагт карбоноо тооцсоны үр дүнд их өгөгдөлд суурилан эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг бий болгох чиглэлд бодит санал, санаачилга бий болж байна.
4cb9fe2a8ff34b21a82d0fba503aa19d
Засгийн газар дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд “Ногоон чөлөөлөлт”-ийг амилуулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, хадгалж хамгаалах хүрээнд хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг амилуулна.
55c324fa74944bf99304276a9e1b8890
Карбон кредитийг эдийн засгийг төрөлжүүлэх нэг механизм болгохоор хуульд тусгалаа. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ энэхүү хуулиар бүрэн биелүүлж байгаа юм. Хуулийг УИХ баталснаар шинэ эдийн засгийг бий болгож чадах юм. Хэлэлцүүлж өгөхийг хүсье” хэмээлээ.
c72e6883fb4d4792b3e83c1478e30ce4
Ерөнхий сайдын өргөн барьсан "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай" буюу Засгийн газрын онцлох дөрвөн чөлөөлөлтийн нэг болох “Ногоон чөлөөлөлт”-ийг бодит ажил болгох хуулийн төслийн онцлох 8 үр дүнг хуваалцаж байна.
069f60045a8043589f8f8ddeab9feb17
a5d1175daf1a4244829ebd7a1b38dad9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.