Лу.Гантөмөр: Сахилга хариуцлагын асуудлаа ярь, Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гараад байгаа билээ.
Тодруулбал хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Тус өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан ба тэд "зодолдож байсан хоёр цэргийг салгасан" хэмээн мэдүүлэг өгч, суллагдсан. Харин амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа юм байна.
Харин энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өөрийн байр сууриа илэрхийллээ.
“Зүрх шимшрүүлсэн үйл явдал Монголд тохиолдож байна. Цэргийн анги дээрээ цэрэг амь насаа алддаг хэрэг. Өнөөдөр Баянхонгор аймгийн цэргийн ангид ийм зүйл боллоо. Эмнэлэг очиж хүнээ аваагүй байна. Сахилга хариуцлагын асуудлаа ярь, Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Ингээд сууж байгаа нь гунигтай, муухай харагдаж байна” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.