С.Баярцогт: Н.Учрал Ерөнхий сайд, Г.Дамдинням сайдтай Ажлын хэсэг Оюунтолгойн хэлэлцээг маш сайн хийсэн байна

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагийн үеэр ЕНБД С.Баярцогтоос Оюутолгойн хэлэлцээн дээр ямар дүгнэлт өгч байгааг сэтгүүлчид тодрууллаа. 
 
АН-ын ЕНБД С.Баярцогт:
 
Засгийн газар гурван төрлийн хэлэлцээ хийж байгаа гэж би ойлгосон. 1рт, менежментийн төлбөрийн  хувь хэмжээг буруулах, -рт, 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээнд заагдсан үйлчилгээний менежментийн төлбөр, 3рт, хөрөнгө босголтын менежментийн төлбөрийн талаар тусгасан байна. 
 
Энэ сарын 19-нд Оюутолгойн асуудлаар хйисэн хэлэлцээснйи протоколыг харж байхад 
 
-2009 онд тохирсон менежментийн төлбөрийг 50 хувь бууруулж,
-2015 онд тохирсон менежментийн нэмэлт үйлчилгээг тэглэсэн,
-хөрөнгө босгосон менежментийн төлбөрийг мөн авахгүй байхаар тохирсон байна. 
 
Энэ бол Н.Учрал Ерөнхий сайд, Г.Дамдинням сайдтай Ажлын хэсэг Оюунтолгойн хэлэлцээг маш сайн хийсэн байна гэсэн үг. Зөвхөн энэ хэлэлцээний үр дүнд 2,2 их нядын өгөөж монголд ирж, хүүгээс өгөөж хүртэх хугацаа наашилсан байна гэж харж байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

9
99255880 1 сар, 1 долоо хоног
маш муу одоо шууд ашигаа ав 1 боп хөөж явуул эзэн нь хэн билээ