Хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ
Хотын орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас шүүх рүү хүргүүлсэн талаараа мэдээлсэн. Учир нь түүнийг нотлох баримтуудыг устгаж, гэмт хэргээ бүрэн төгсгөх, гэрч хохирогч, хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.
Түүнд мөнгө угаах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгааг Нийсллэийн прокурорын газраас мэдэгдэж байв.
Тэгвэл уг хэрэгт түүний эхнэр Б.Анхтуяаг мөн шалгаж байгаа бөгөөд Б.Анхтуяа нь 2026 оны 3 сарын 26-ны өдөр хилээр гарч явсан байна. АТГ-т хэрэг үүсгэхээс сарын өмнө хилээр гарсан байна. АТГ-аас Б.Анхтуяаг БНХАУ-д байгааг олж тогтоон, 2 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Б.Анхтуяа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж.
Хотын орлогч асан Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн” ХХК Туулын хурдны зам төсөл дээр 20 тэрбумын тендер авсан бол түүний ажилладаг БНХАУ-ын ШУА нь НЗДТГ-аас мөн 15 тэрбумын зөвлөх үйлчилгээ авсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.