З.Боргилмаа: Сэтгүүлчийг эрүүгийн хуулиар айлган сүрдүүлдэг хуулийг хүчингүй болголоо

З.Боргилмаа: Сэтгүүлчийг эрүүгийн хуулиар айлган сүрдүүлдэг хуулийг хүчингүй болголоо
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа: Сэтгүүлчийг эрүүгийн хуулиар айлган сүрдүүлдэг хуулийг хүчингүй болголоо. 
 
Эцсийн дүндээ бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд мэдээлэлтэй, шүүмжлэлт байр суурьтай тэмцэх, үүний цаана албан тушаалтан, эрх мэдэлтнүүд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг Эрүүгийн хуулиар далайлган айдсаар удирдах дүрэмгүй олгож ирсэн 13:14 "худал мэдээлэл тараах" зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 53.3 хувийн саналаар дэмжигдлээ.
May be an image of text
May be an image of text
 
Дээрх зүйл, заалт нь Үндсэн хуулийн иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан нь нэг дэвшил бөгөөд Цэц хүртэл явж хэвлэн нийтлэх эрхийн төлөө явсан Баярмаа, Баттуул, Хүрэлбаатар, Энэрэл, Чанцалдулам, Саруултөгс болон хуульч Пүрэвсүрэн, Галбаатар, Сумъяабазар, Номынбаясгалан, өмгөөлөгч Оросоо нарт, ард хамт зогссон хэвлэл мэдээллийнхэндээ, ардчиллын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа энэхүү эрхийн төлөө маргаан үүсгэн шийдвэр гаргасан Цэцийн гишүүд, Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, гишүүн А.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, А.Ариунзаяа, Б.Хэрлэн нарын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон дэмжсэн гишүүд Б.Баярбаатар, Да.Цогтбаатар, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара нарт талархлаа.
May be an image of newsroom and text
May be an image of newsroom and text
May be an image of text
May be an image of text
Үндсэн хуулиар тунхагласан хүний нэр төр халдашгүй байх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хамгаалах эсэх, хэрхэн хамгаалах, чингэхдээ сэтгүүлзүйн төр болон эрх мэдлийг хянах үүрэг, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний хэм хэмжээг хэрхэн хангах нь хууль тогтоогчдын, тэр дундаа Засгийн газрын шийдвэрлэх асуудал гэдэгтэй маргахгүй байгаа болно. Хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтноход хүнд хэцүү болж байгаа нь өнөөдөр ч ил байна. Үүний тулд хөрс суурийг нь бэхжүүлэхэд засаж залруулах, хийж хэрэгжүүлэх зүйлс цөөнгүйг мөн хүлээн зөвшөөрнө гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.