Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

 Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг байх бөгөөд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

 Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23...+25 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.