ХББОС-ын сайд болон Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

ХББОС-ын сайд болон Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Уулзалтаар Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит гуравдугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Мөн өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцааг Иж бүрэн түншлэл болгон шат ахиулсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал байсныг онцлов.
 
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, геологи, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар мэдээлэл солилцов.
daedacf9175b419ab3e2954f0449b435
 
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд байгуулсан Нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” (Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан)-ийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
81cdaf4cdba74b25b06aa2c385c6cce8
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн Монголын талын дарга Ж.Золжаргал болон хоёр улсын холбогдох яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.
047a23cb55cd4710af80228d335f8918

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.