Ялагч нь 150 сая төгрөгийн шагналын эзэн болох "Наадгай" ТВ шоу NTV телевизээр гарч эхэллээ
Монголд анх удаа зохиогдож байгаа, хамгийн анхны 100 оролцогчтой, хурд хүч, авхаалж самбаа сорьсон уралдаант "Наадгай" шоу нэвтүүлэг NTV телевизээр гарч эхэллээ.

"Наадгай" шоуг анх 2025.05-р сарын эхээс хийж эхэлсэн бөгөөд зураг авалт нийт 1 жил буюу 4 улирлын турш хийгдсэн байна.
67 эрэгтэй, 33 эмэгтэй буюу нийт 100 оролцогчоос цорын ганц ялагч 150 сая төгрөгийн эзэн болох "Наадгай" шоуны зураг авалтыг байгалийн үзэсгэлэнт 7 өөр газарт хийжээ.

Үндэсний хэмжээний “Наадгай” шоуг Ай Вондер Визуалс ХХК продюсерлэн, найруулагчийн багаар Team.Hero хамтран ажиллаж, бүтээсэн байна.
“Наадгай” шоуны ард 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, зураг авалт, аюулгүй байдал, техник, эмнэлэг, аврах ажиллагааг зэрэг зохион байгуулжээ.

Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, түргэн тусламжийн болон аврах ажиллагааны мэргэжлийн багууд хамтран ажиллаж, оролцогчдын аюулгүй байдлыг ханган дэмжлэг үзүүлсэн.
"Найдгай" шоу 05-р сарын 17-оос эхлэн NTV телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд та нөхөж эсвэл түрүүлж үзэхийг хүсвэл www.naadgai.mn сайтаас үзэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.