Улаанбаатар хотын сольсон бордюрыг цааш дамлан зардаг уу?
Нийслэлийн ЗДТГ, Авто замын хөгжлийн газраас сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын замыг шинэчлэх нэрээр явган хүний замын хавтан, бордюрыг хуулж, шинээр тавих болсон. Гэвч "зүгээр байгаа бордюр сольж, Х.Нямбаатар мөнгө угааж байна" гэх иргэд, оршин суугчдын шүүмжлэл дагуулж байгаа юм.
Тэгвэл сольж, "хаясан" хуучин хавтан, бордюурнуудгы цааш дамлан зарж бизнес хийдэг ч байж болзошгүй мэдээллүүд гарч эхлээд байна.
Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатарыг дэмждэг Тойруул Доноров гэх хаяг нь "хуучин явган хүний замын хавтан зарна. Нэг ширхэг нь 300 төгрөг" гэдэг зар оруулсан байх юм. Энэ нь иргэдийн хардалтыг ихээхэн төрүүлж байна.
Энэхүү хуучин хавтан зарна гэх зарын лор иргэд ямар сэтгэгдэл үлдээснийг хүргэе.
Тухайлбал,
Иргэн П.Цэвээн: Зүгээр байсан явган замын тоосгыг хуу татаж боржин болгоно, троллууд нь буцаагаад зарна. Дээр дооргүй идэж болох бүгдийг идэж байна.
Иргэн Г.Мөнхбат: Хулгайчууд сонгуулийн хар машин 50 тэрбумаар авах гэж байна.
Иргэн н.Бат-Эрдэнэ: Улны улны улсуудыг ходоодоор нь баздаг юм байна...хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.