Н.Учрал: Засгийн газар Оюутолгойтой хийх эхний хэлэлцээ амжилттай болж менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа
Засгийн газар “Оюутолгой” төслийн менежмент төлбөрийг 2 дахин багасгаж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоод хүрч чадлаа. Үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол улсын өгөөж 1.5 тэрбум доллараар нэмэгдэнэ. Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Рио Тинто групптэй ОТ-н хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа.
Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг хөрөнгө оруулагч нартай нэг түвшинд яриа хийж хэлэлцээр хийж чаддагийн үр дүн юм аа. Эх орныхоо баялгийн өгөөжийг иргэндээ илүү хүртээхийн төлөө дуусдаггүй яриаг дуусгах олон сорилтууд бидний өмнө байна аа. Цаашид онтрагийн хөрөнгө оруулалтын гэрээ ОТ-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүд дээр амжилт гаргахын төлөө ЗГ хичээж ажиллах болно оо. Монголын заяа их сайн цагийг хамтдаа бүтээцгээе.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.