УИХ-ын гишүүн ёсзүйн зөрчил гаргавал 1 сарын турш үг хэлэх эрхээ хасуулна

УИХ-ын гишүүн ёсзүйн зөрчил гаргавал 1 сарын турш үг хэлэх эрхээ хасуулна

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026.05.13-нд  УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өргөн барьсан.

Тэгвэл дээрх хуулиудын өөрчлөлт ямар ач холблогдолтой талаар танилцуулъя.  Тухайлбал, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тухайлбал дараах заалтууд оржээ. 

54369681f06646a8b1315c7a34e4cd0d

10a1766a81a7425a8080b3e4c07be99aad9d5d7b53a54c79a673a2651bcb4dbcЧуулганы хуралдааны чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор:

  • Хэлэлцүүлгийн дэгийг тодорхой болгох
  • Мэтгэлцээний хэлбэрийг өргөн хэрэглэх
  • Асуулт, хариултын үр ашигтай зохион байгуулалтыг бий болгох
  • Хуулийн төслийг хугацаанд нь хэлэлцэх зохицуулалт оруулах

Мөн гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаж:

  • Санал хураалтад биечлэн оролцохыг заавал болгох
  • Санал хураалт, хуралдаанд оролцоогүй гишүүдэд санхүүгийн хариуцлага тооцох
  • Хуралдаан тасалсан тохиолдолд ажлын хэсэг, дэд хорооноос хасах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

 

Энэ багц хуулийн төслийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн юм. 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 1 сар, 1 долоо хоног
Одоо бүр давраад хүний сарын хугацаанд оёх хуцлааш дээ