Эверестэд амжилттай оргилдсон монголын уулчин Б.Нэргүй кемп-2 дээрээ эсэн мэнд иржээ

Эверестэд амжилттай оргилдсон монголын уулчин Б.Нэргүй  кемп-2 дээрээ эсэн мэнд иржээ
Дэлхийн дээвэр Цаст Гималайд монголын хоёр уулчин амжилт авирч, Жаргалант уулчдын клубын уулчин Б.Нэргүй өчигдөр орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад шерпа Pasdawa-ын хамт ЭВЕРЕСТ-ийн оргилд бараалхаж, эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулжээ.
 
Ингэснээр түүний хувьд Эверэстэд амжилттай оргилдсон монголын 19 дэх уулчин болжээ. 
Харин өнөөдөр ирүүлсэн мэдээгээр тэд оргилоосоо амжилттай уруудаж, кемп-2 дээр ирсэн байна. Биеийн байдал маш сайн. Удахгүй үндсэн отогтоо хүрэх аж.
 
08597d089cfa42a38530c1f41b1b8844
7ffc708b0c584b3b9365a141509eb38d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.