Б.Энхбаяр: УИХ, Засгийн газрынхаа өөдөөс салаавч өгөөд байж байдаг том толгойтой дарга хэрхэвч байж болохгүй!

Засгийн газар ээлжит бсаар хуралдаж, махны үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд нөөцийн мах анх худалдаалагдаж байсан үнэ буюу 13-15 мянган төгрөгөөр нөөцийн махыг борлуулах шийдвэрт хүрснээ танилцуулсан юм. Уг асуудлаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяраас тодрууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: 

-Нөөцийн мах бэлтгэлийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Урьдчилсан мэдээллээр, нийт 5000 тонн махны 1500 тонныг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хоёр компани нийлүүлэхээр 15 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх асуудал яригдаж байна. Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудтай холбогдуулан Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Нэгдүгээрт, АТГ, Цагдаа, Тагнуулын байгууллагын оролцоотой хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий прокурорт гаргасан.

Хоёрдугаарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан, Сангийн яам, Байгаль орчны яам болон хяналт шалгалтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, санхүүгийн болон худалдан авах ажиллагаанд иж бүрэн шалгалт хийхээр боллоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа нь хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулж, засаглалын хямралд хүргэж байна. Үүнийг эрх зүйн хүрээнд шинэчлэх шаардлагатай.

Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаг захиргааны нэгж салан тусгаарлах шинжтэй санал асуулга явуулахыг хориглосон.  Өөрөөр хэлбэл, улс дотор улс байгуулах нь үндсэн хуулиар хориотой. Гэтэл Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан. Хэдхэн жилийн өмнө нийслэлийн төсөв 90 хэдхэн тэрбум байсан. Тиймээс нийслэл хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эрхзүйн орчныг нь сайжруулж, үе шаттайгаар дээшлүүлэх ажлыг хотоос сонгогдсон гишүүд бид хамтдаа хийсэн. 

Гэвч улсын төсвөөсөө том хэжмээний төсвийн зарцуулалтууп гарч байгаа учраас цаашид Засгийн газар бодлогын түвшинд шууд хяналтдаа авах шаардлага тулгарч байна. Энэ хяналтгүй төсөв хүнийг ч яаж галзууруулж болдгийг бид харж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байх ёсгүй. Тийм учраас Монгол Улс нэг төртэй, нэг ард түмэнтэй, нэг Ерөнхий сайдтай байгаа.  Аймаг, нийслэлийн засаг захиргаа нь Засгийн газрын бодлогод захирагдаж, нэгдсэн удирдлагаар ажиллах үүрэгтэй. Монгол Улс холбооны улс биш!

Энэ удаагийн нөхцөл байдал бидэнд маш том дохио өглөө. Нийслэлтэй хил залгаа аймаг, орон нутгууд том толгойлоод, хуулийг нь баталж, төсвийг нь шийдэж өгсөн улсынхаа Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ынхаа өөдөөс салаавч өгөөд зогсож байдаг зүйл хэрхэвч байж болохгүй. 

Мега төслүүд нь эрэмбэлэгдсэн юм уу?

-Ерөнхий сайдын захирамжийн дагуу гарч байгаа ажлын хэсэг бол ажлыг гацаах, зогсоох ажлын хэсэг биш. Төсөл, хөтөлбөрүүд нь хууль, хяналтын дагуу байна уу гэдгийг үнэлж, дүгнэх юм.

-Хот дээр БЭТ томилох юм уу?

-Үнсэн хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засаг даргаа томилоно. Ерөнхий сайд батламжилна. 

-Баахан менежерүүдийг чөлөөлөөгүй байна. Тухайлбал, ЭТТ дээр 3 менежер ажиллаж байна?

-Эрдэнэ Монголын толгой компани шинэчлэгдэн. Миний хувьд бүтцээ шинэлчэх үүрэг чиглэл өгсөн. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.