Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа

Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
 
Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
c429c5059d364842a886ab005d32788e
Үүнээс сүүлийн 7 хоногт Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс:
12 түймрийг бүрэн унтрааж,
Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан 2 түймрийг цурамд оруулж,
 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
487ae5dbe174457185f0235f359676a2
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, мэргэжлийн ангийн нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байна.
9d57767b0b2a4315adc9ac83f8f98b99

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.