Ерөнхий сайд Н.Учрал: Хотын дарга Х.Нямбаатарыг би ажлаас чөлөөлж байна!

Ерөнхий сайд Н.Учрал зах, худалдааны төвүүдэд ажилласны дараагаар Хотын дарга Х.Нямбаатарыг үүргэт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдлээ. 
 
Тэрээр Дээд шатны алба хаагчийнхаа өгсөн даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдийн нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн Хотын дарга Х.Нямбаатарыг би ажлаас чөлөөлж байна хмээнэ мэдэгдсэн юм. 
Улмаар АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарыг хүлээн авч уулзан, Тусгай ажлын хэсэг байгуулж хотын бүх төсөл, тендерийг нь шалгахыг үүрэг болголоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.