Н.Учрал: Мах бол үнэхээр ард иргэдийн нурууг авч байна. Би ойрын хэдэн сард үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
Ерөнхий сайд Н.Учрал зах, худалдааны төвүүдээр ажиллаж, махны үнэ газар дээрээ ямар байгаа талаар худалдаа эрхлэгч, иргэдтэй уулзаж, мэдээлэл авчээ. Тэрээр өчигдөр/2026.05.15/ махны салбарын бизнес эрхлэгч болон ХХААХҮЯ, Монополийн эсрэг газар гэх мэт холбогдох албаны хүмүүстэй уулзаж, нөөцийн махны талаар мэдээлэл авч, махны үнийг ойрын үед тогтврожуулах үүрэг өгсөн юм.
Ерөнхий сайд Н.Учрал: 2500 тн нөөцийн мах хаачсаныг би хайж байна
Энэ жил 60 тэрбумаар 5000 тн мах нөөцөлсөн. Татаасанд нь төрөөс 6 тэрбумыг өгсөн. 2500тн нь зарагдсан. Үлдсэн 2500 тн нь хаачив, яагаад ингээд хомстол үүсэв гэдэг асуулт гараад байна.
Мах бол үнэхээр ард иргэдийн нурууг авч байна. Би ирэх 7 хоногт шийдвэр гаргана. Махны үнийг ойрын ганц хоёр сардаа барина. Төрөөс татаас ч болов өгч байгаад махны үнийг тогтворжуулна, гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.