О.Алтангэрэл: Малчдыг хуураад яваад байж болох юм уу?

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс нэг удаа төлөх хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжиллээ. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Энэ 2028-2029 оны төсвийн төсөөлөлд чинь энэ малчны НДШ-ийг нөхөн төлүүлэх зүйл байна уу, үгүй юү? Ганзоригийн Тэмүүлэн тэргүүтэй нэр бүхий УИХ-ын гишүүд энэ хуулийг батлуулсан юм байна лээ. Тэгээд Засгийн газар нь хууль хэрэгжүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар байгаад өдий хүрлээ. 

Т.Аубакир сайд хүртэл нам бүлэг доторх хагарал хуваагдлынхаа үед гарч ирээд "ёстой худлаа ярьж болохгүй" гээд л нэг сүрхий сайхан зүйл ярьж байсан. 2026 оны эхээр  "малчны тухай хуультай хэрэгжүүлэх журмыг 1 дүгээр улиралд багтааж батална аа" гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Төрийн сайд хэлж байгаа учраас үнэн хэлж байгаа болов уу гэж бодсон. Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатартай нь энэ асуудлаар бас  ярьсан. "Одоо батлах гэж байгаа" гэж хэлсэн. Гэтэл одоо байхгүй. 

Ингэж улайм цайм олон нийтийн өмнө худлаа ярьж болдог юм уу? Монгол төрийн сайд нь худлаа ярьчхаад ажилаа үргэлжлүүлээд байж болдог юм уу, ер нь?

Худлаа мэдээлэл өгч болохгүй! Парламентыг хүндэтгэ!

Гэтэл цаана нь энэ хуулийг батлагдахыг хүлээсэн хэдэн мянган малчин хуулиа хэрэгжүүлчих болов уу гээд хүлээж байна. МАН-ын гишүүд бүгд  2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлж, малчны тухай хуульд малчны НДШ-ийг төлөхөөр амласнаа биелүүлэх хэрэгтэй. Малчид болохоор нь хуураад байж болох уу? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.