Элсэлтийн шалгалтын бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ
2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18:00 цагт бүртгэл хаагдах тул бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө баталгаажуулахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөлөө.
Бүртгэлийн хугацаанд та бүхэн шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг анхаарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.