Говийн аймгуудын зарим хэсэгт өнөөдөр бороо орно
Өнөөдөр говь болон төвийн бүсийн зарим аймгаар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Мөн Дорноговь аймагт хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Бороо орж буй аймаг, сумд: Дундговь аймгийн Дэлгэрхангай, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо.
Өвөрхангай Богд
Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Даланзадгад, Мандал-Овоо, Сэврэй, Хүрмэн, Цогт-Овоо
Сэлэнгэ Зэлтэр суманд манантай байна
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи секундэд 6-11 метр, өдөртөө +9…+11° дулаан байна.
Орон нутаг руу зорчих иргэд, жолооч нар замын нөхцөлдөө анхаарч, салхи шуурганы үед хурд хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.