The Mongolz баг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

The Mongolz баг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

PGL Astana 2026 тэмцээнд Монгол Улсаас 2 баг оролцлоо. Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг Swiss форматаар өрсөлдөж байгаа юм.

7fd764b0cc114edf93530e702b58db26

Манай Улсын Huns esports баг Украйны Monte багт эцсийн мөчид хожигдсоноор 1:3 амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлээд байсан бол өчигдөр The Mongolz хасагдах шатны сүүлчийн эрхийн төлөө Туркийн Aurora gaming багтай тоглож ялагдал хүлээлээ. Ийнхүү The Mongolz 2:3 амжилттайгаар хэсгийн шатнаас тэмцээнийг өндөрлүүлж байна. Хэдий хасагдсан  ч Mzinho болон 910 нар энэ тэмцээнд өөрсдийн гайхалтай тоглолтуудаараа дэмжигчдээ багагүй баярлуулсан юм.

0f8f5029deef40948d2fd98449858957

7b4902e60a69467cb4743c1fe5751e11

Тэдний дараагийн тэмцээн энэ сарын 20нд эхлэх CS Asia championship 2026 тэмцээн байх бөгөөд түрүүлэх боломжтой багуудын нэгээр зүй ёсоор дурдагдаж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.