Эрдэнэс Тавантолгой компани 4 жил орчмын дараа албан ёсны захиралтай боллоо

Эрдэнэс Тавантолгой компани 4 жил орчмын дараа албан ёсны захиралтай боллоо

Эрдэнэс Тавантолгой компанид 2022 оноос хойш Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ гэгчийг томилж ажиллуулснаас хойш албан ёсны захиралгүйгээр өнөөдрийг хүрсэн юм. 2022 оны 10-р сард Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойн БЭТ-өөр Ж.Ганбатыг томилж, 2 жил гаруй ажиллуулсны дараа тус компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилж, түүний дараа 2025 оны 10 сараас мөн үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбуу ажиллаж байсан юм.

Тэгвэл Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ хуралдаж Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томилжээ. 

Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж гэж хэн бэ?

Б.Чагнаадорж нь Дархан төмөрлөгийн үйлдвэр/ДТҮ/-ийн захирлаар 2024 оны 7-р сард томилогдсон. Тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа ихээхэн амжилттай ажилласан байдаг. 

ДТҮ 2025 онд 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь түүхэн дээд амжилт болсон. ДТҮ 2025 онд татварт 246,6 тэрбум₮ төлсөн. Энэ нь үйлдвэрийн 33 жилийн туршид татварт төлсөн нийт 407 тэрбум₮-ийн 60-аас илүү хувьд хүрсэн. “ДТҮ”-ийн 1634 ажилтны дундаж цалин 2 жилийн дотор 3,2 саяас 6,8 сая болж өссөн байдаг. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийг 95,6 оноо авч 2025 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн. 5. 2025 онд экспортонд 1,9 тонн баяжмал гаргахаар төлөвлөсөн. 2,4 сая тонныг экспортолсон байна. 

Б.Чагнаадорж өмнө “Монголын цахилгаан холбоо” компанийн дэд дарга, "Эрдэнэс Монгол" компанийн Санхүүгийн хэлтэс, "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.