“Олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир Джалолов”-ын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлээ

“Олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир Джалолов”-ын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
e4b21cd599ed4d0683ca6ec2fbf1f499
Уг бэлтгэлийн эхний үе өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан юм.
f0362acf140146e8a86fd6f3791322d6
Үүний араас Спортын төв ордны “А” танхимд 2025 оны долоодугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПЫН ГАРАА” УАШТ болсон бөгөөд тус тэмцээний үеэр хоёр орны өсвөрийн тамирчдыг нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Тэгвэл 2026 онд дээрх айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайханы удирдлага дор Монгол Улсын өсвөрийн 14 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт Узбекистан улсын Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд “Олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир Джалолов”-ын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлээ.
0eac8e449ad14d89bed0b84d9239a9cd
Тус хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна. Узбекистан улсын Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болж буй өсвөрийн Азийн АШТ-ээс одоогийн байдлаар манай улсаас хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 50 кг-д Ө.Сүлд, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нарын тамирчид мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
f27b5c8447ba441e9c1b95c2630ce29a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.