БНСУ-д суугаа монгол гэр бүлүүдийн дунд "Аав, ээж, би – Наму мини олимп" спортын наадам амжилттай болж өнгөрлөө

БНСУ-д суугаа монгол гэр бүлүүдийн дунд "Аав, ээж, би – Наму мини олимп" спортын наадам амжилттай болж өнгөрлөө

Өнгөрсөн 5-р сарын 5-ны Хүүхдийн баярын өдөр БНСУ-ын Гёнги мужийн Гоянг хотын Илсан дүүрэгт "Наму мини олимп – Аав, ээж, би" гэр бүлийн спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг "Наму" монгол хүүхэд, гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн төв (Захирал Баттөяа, Төвийн эрхлэгч Өлзийцэцэг) санаачлан зохион байгуулсан байна.

f9141956868f4ef295843145347e51bf

Энэхүү өдөрлөгт тус дүүрэгт оршин суудаг монгол хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд оролцож, спорт болон соёлын олон төрлийн хөтөлбөрт хамрагдан, гэр бүлийн үнэ цэнэ, хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлсэн ач холбогдолтой цаг хугацааг өнгөрүүллээ.

Наадмын талбай хүүхдүүдийн инээд хөөр, гэр бүлүүдийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байв.

a771eceadbe94d51a722d24b3b4af289

Нээлтийн үйл ажиллагаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Баярсайхан оролцож, хүүхэд бүрийн эрүүл өсөлт, аз жаргалтай оролцооны төлөө нийгмийн анхаарал, дэмжлэг чухал болохын онцлон тэмдэглэв.

d436cfb11f204168ac9c6c0321b56787

e0107d93b89a4d9dbdd10b6d3b2f2bf3

Арга хэмжээнд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Жаргалмаа, Монголын хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд болон бусад хүндэт зочид оролцлоо. Солонгосын талаас "Ханылбит Квансон" сүмийн пастор Пак Гён Сү, Гёнги мужийн иргэдийн хурлын төлөөлөгч Шим Хун Сүн, Гоянг хотын Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн дарга Жон Ин Жү нар байлцаж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Өдөрлөгийн хүрээнд дараах спортын тэмцээнүүд зохион байгуулагдлаа:

  • "Аав, ээж, би" гэр бүлийн буухиа тэмцээн
  • Сагсан бөмбөг
  • Хүүхдийн үндэсний бөх
  • Стратегит бүжигт хөлбөмбөг

Түүнчлэн сурагчдын урлагийн тоглолт, гар дээр суниалт, гүйлт зэрэг олон төрлийн сорилтууд явагдаж, оролцогчдын идэвх зүтгэлийг өрнүүлэв. Эцэг эхчүүд болон хүүхдүүд хамтдаа нэг баг болон өрсөлдөж, бие биенээ дэмжсэн нь наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүд байлаа.

55c2aa77cda842779d8d13f868397f1c

bc83cbbb26aa4ed4981740f4cc1ce83e

Зохион байгуулагчдын зүгээс "Энэхүү арга хэмжээ нь Хүүхдийн баярыг зөвхөн тэмдэглэлт өдөр төдий биш, хүүхдүүдээ хайрлах хайр, анхаарал халамж, гэр бүлийн үнэ цэнийг бататгах хугацаа болно гэж найдаж байна" хэмээн онцлов.

"Наму" монгол хүүхэд, гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн төвийн тухай

Тус төв нь 2023 онд БНСУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй монгол эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан. Шилжин суурьшсан хүүхэд, гэр бүлүүдэд тулгардаг сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, хэл яриа, боловсролын бэрхшээлийг бодит өнцгөөс нь харж шийдвэрлэх зорилготой бөгөөд боловсрол, сэтгэл зүйн цогц дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.

Тус төвөөс хэрэгжүүлдэг гол ажлууд:

  • Эцэг эхийн боловсрол, хэлний сургалт, соёлын хөтөлбөрүүд
  • Дунд шатанд ирсэн хүүхдүүдийн солонгос хэлний сургалт
  • Солонгост төрсөн хүүхдүүдийн суурь боловсролыг дэмжих
  • Өсвөр үеийнхний мэргэжил сонголт, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих арт-терапи үйлчилгээ

Энэхүү төв нь монголчууд өөрсдөө үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь явуулж байгаагаараа онцлогтой бөгөөд шилжин суурьшигч гэр бүлүүдийн бодит хэрэгцээнд нийцсэн맞춤형 буюу тусгайлсан дэмжлэгийг үзүүлж байна.

a31fac8e9f8c45879b4caec1c9156a5a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.