Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ

Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

db2191f0 4a27 4724 87c6 953129438515

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад  05:00 цагт зарлан мэдээллийн цуглар дохио өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.

DSC09561

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ

“Болзошгүй гамшиг, осол эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улсын хэмжээнд нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг үнэн зөв нэг урсгалаар түгээх зэрэг нь нэн тэргүүний үндсэн үүрэг юм. Бидний хийж байгаа энэхүү сургалт, бэлтгэл нь зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаа биш, харин иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ирээдүйн баталгаа юм. Тиймээс оролцогч бүр идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, харилцан суралцсан бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

DSC09332

Дадлага сургуульд улсын хэмжээний 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, яам, агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл оролцож байна.

DSC09817

Оролцогчдод гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, гамшгийн үеийн эрх зүйн зохицуулалт, нийцлийг үнэлэх, шуурхай штаб, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах юм.

DSC09535

ded5dd46123d4e5fa097d7b231db8b16

453fd89d6e804754a3524f223692cb7b

a1401f7f9bac495183a1da6cce4515f2

7162ba0735c9442ba1810bf7aee987ba

18b9a7a3d648483dbcb8a93942953a70

7832319f1a004be2866cf62f6855dba6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.