Голомт банкнаас гаргасан бондын захиалга 7 дахин давж, 2,1 тэрбум долларт хүрчээ

Голомт банкнаас гаргасан бондын захиалга 7 дахин давж, 2,1 тэрбум долларт хүрчээ

Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр 500 сая ам.долларын бондыг 7.95 хувийн хүүтэй гаргажээ. Энэхүү бонд нь 3 жилийн хугацаатай бөгөөд андеррайтераар JPMorgan, Deutsche Bank, KGI Asia зэрэг олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнууд ажилласан байна. 

Бондын арилжаанд АНУ, Европ, Ази, Номхон далай болон Ойрх Дорнодын бүс нутгийн нэр хүндтэй 150 институтийн сан их хэмжээний захиалга өгч, мөн дэлхийн шилдэг, томоохон хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсоноор захиалга 2.1 тэрбум ам.долларт хүрч, анх төлөвлөсөн хэмжээнээсээ 7 дахин давж биелжээ.

Энэ бол Голомт банк аль хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл бөгөөд дараа дараагийн ААН-үүдэд олон улсын зах зээл дээр маш том хаалгыг нээж өгч байна. 

Мэдээж олон улсын зах зээл дээрх бондыг худалдан авагчид компанийн менежмент, туршлага, хөрөнгө оруулалт, цаашлаад дарга удирдлагуудыг сайтар шалгаж, нягталсны эцэст худалдан авалт хийж байгаа. Манайхны хэлдгээр "ясыг нь цайтал" шалгаж байж бондыг нь худалдаж авч буй нь лавтай.

Тэгвэл Голомтын Д.Баясгалан гэгч олон улсад ясаа цайтал "шалгуулаад" бондоо амжилттай арилжиж, бүр 7 дахин их захиалга авч чаджээ. Энэ бол алга таших хэрэг мөн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.