О.Батхүү: Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулинд оруулах шаардлагагүй
Тэгэхээр ҮХЦ-ээс Эрүүгийн хуулийн 14.14-ийн эрхийг ер нь болбол Үндсэн хууль зөрчсөн байна аа. Дүгнэлтийг гарна. Гаргуул, хүлээ, хүлээ хүлээгээд авсан. А Гэхдээ дахиад хуулийг одоо шинээр боловсруулахдаа ахиад бүүр өөр байдлаар оруулаад ирчихсэн байгаа юм энэ дээр та хуульч хүний хувьд ер нь энэ ийм байдал нь явна гэдэг дээр байр сууриа илэрхийлэх. За тэгэхлээр ҮХЦ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, энэ эрх чөлөөг баталгаажуулсан ийм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 13 14-д заасан Гүтгэх гэмт хэрэг бол энэ Эрүүгийн хуулиар шалгах ийм хэрэг биш юм аа. Иргэний журмаар явах ёстой гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан. Одоо харамсалтай нь манай УИХ энэ заалтыг хүчингүй болгохын оронд бүүр одоо ингээд дахиад оруулж ирж байгаа нь бол буруу байна аа гэж үзэж байгаа юм. За яагаад гэхлээр сэтгүүлчид бол 4 дэх засаглал гэж ярьдаг тэ? Нийгмийн одоо хаана л асуудал байна хаана нь болохгүй юм байна тэнд явж байдаг. За тэгээд одоо эрх мэдэлтэй мөнгө төгрөгтэй албан тушаалтан хүмүүсийн эсрэг явж байдаг ийм одоо нийгмийн нүд чих болсон хүмүүс байхгүй юу. Өөрөөр хэлбэл одоо дарга нарын дургүйг хамгийн их өргөдөг хүмүүс. Тэгэхээр энэ Эрүүгийн хуулийн заалт байснаар дарга нар бол ерөөсөө цагдаад л өгдөг болсон. Тийм ээ өөрийнх нь янз бүрийн тендерийг ах дүү хамаатан садных нь асуудлыг төсвийн мөнгийг үргүй зарсан асуудлыг бичингүүт л цагдаад өгдөг. За тэгэхээр манай цагдаа нар бол нөгөө хэрэг шалгаж шийдвэрлэх энэ ажиллагаагаа бол эрүү шүүлт болгож хувиргадаг маш их явуулдаг. Өглөө ингээд л нэг сэтгүүлчийг үүдэндээ дуудчихаад огт асуухгүй бүтэн өдөр суулгана хэд хоног явуулна. Энэ нь өөрөө тухайн сэтгүүлчийг залхаах, цээрлүүлэх, одоо дахиж ингэж дуу хоолойгоо гаргах энэ зоригийг мохоож за 2 дахь асуудал нь юу байна гэхлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм. Өгсөн гомдлоор нь тэ эрүүгийн хэрэг үүсгэснээр сэтгүүлчийн одоо статус бол яллагдагч болно. За яллагдагч болох юм бол Эрүүгийн хуульд зааснаар одоо зорчих эрхийг нь хязгаарлана аа цагдан хорино оо. За тэгээд одоо хувийн баталгаа авна аа. За дээр нь нэмээд гэр оронд нь буюу одоо албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх эрх нь нээгдэж байгаа. Бүүр нарийн ярих юм бол одоо тусгай арга хэрэгсэл ашиглаж тагнаж чагнах ч энэ боломж нь хуулийн дагуу үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд сэтгүүлч сэтгүүл зүй гэдэг одоо ардчилсан нийгмийн хамгийн гол энэ элементийг эрх мэдэлтэй албан тушаалтай мөнгө төгрөгтэй хүмүүсийн одоо гарынх нь доор байлгаж ерөөсөө болохгүй ээ гэдэг ийм агуулга байгаа юм. Ер нь юу гэдэг юм олон улсад ч гэдэг юм уу ер нь хаагдахыг нь ер нь ямархуу байгаа вэ? Ер нь яг ямар байдлаар зохицуулбал илүү боломжтой. Одоо бид нар үйл ажиллагаагаа явуулах ч гэсэндээ саад гүй учрахгүй байна шүү дээ. Та ер нь бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэн нэгдэх одоо энэ эрх бол зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль биш соёлт хүн төрөлхтний үндсэн эрх байхгүй юу НҮБ-ын дүрэм байгаа. Улс төрийн болон одоо улс төрийн болон эдийн засгийн эрхийн конвенц гэж байгаа тэ олон улсын бичиг баримтаар баталгаатай эрх эдлэх энэ эрх байгаа а тэгэхдээ энийгээ бас ингээд хэтрүүлдэг буруу зүйлд ашигладаг зүйл бол байна. А хуулийн хариуцлага нь бол эрүү цагдаа гэхээс илүү иргэний журмаар явах Ёстой за хүнийг одоо гүтгэдэг нэр төрд нь халдсан бол энийг иргэний хэргийн шүүхэд хандана за хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байгаа. Харамсалтай нь одоо Монголын нөхцөлд энэ механизм нь ажиллахгүй байгаа учраас одоо зарим хүмүүс а энэ сэтгүүлчдийг ер нь цагдаад өгчихье шалгуулъя гэдэг энэ байр суурь давамгай байх шиг байна. Тэгэхлээр одоо би шүүхийг хандаж хэлмээр байна л даа. Энэ одоо 1 1-ийг гүтгэдэг нэр төрд халдаж байгаа хэргийг маш хурдан шуурхай ингээд шийдээд явах юм бол одоо аль аль талдаа а маш одоо эвтэйхэн байдлаар зохицуулагдах гээд байна л даа. Тэгэхгүй ингээд л одоо шүүхэд өгчихдөг хэрэг үүсгэдэггүй үүсгэсэн хэргийг нь шүүхээр шийддэггүй тэгээд одоо хэн дуртай нь нөгөө хүнээ гүтгэдэг, доромжилдог, за тэгээд манай сэтгүүлчид болдоггүй энэ дарга болдоггүй гэдэг нэг ийм ойлголт байгаа юм. Тэгэхээр энийг ерөөсөө эрүүгийн хууль гэхээсээ илүү иргэний журмаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байна а ганц гагцхүү одоо манай шүүхийн байгууллага шуурхай ажилламаар байна аа л гэж хэлэх үү өмнөх ирээгүй байна. Одоо си и 1 13 11-ийг гүтгэх болгоод дордуулаад байгаа гэчихлээ шүү дээ тэ уул нь энэ чинь хүний эрхийг уул нь сайжруулах ёстой юм бол ингээд дордуулаад байгаа юм дээр та нэг дүгнэлт хийгээд өгөөч? Үгүй ээ яах вэ энэ бол ерөөсөө эрх мэдэлтэй хүмүүсийн л туйлын хүсэл байхгүй юу. Өөрийгөө шүүмжлүүлдэггүй өөрийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг олон нийтэд гаргамааргүй байгаа өөрөөсөө өөр үзэл бодолтой байр суурьтай хүнийг одоо амыг нь хамхих ийм л зорилго байгаа байхгүй юу. Гэтэл бид нарын сонгосон нийгэм чинь бол олон ургалч үзэл. Тийм ээ, чөлөөт байдал, эрх чөлөө энэ дээр л тогтдог байхгүй юу. Ер нь бол нийтийн албанд ажиллаж байгаа хүн төсвөөс цалин авч байгаа хүн бол сэтгүүлчийн асуултад бол хариулах үүрэгтэй а сэтгүүлч ямар ч байдлаар тухайн хүнд одоо асуулт тавьж болно. Энэ дээр бол уурлаж бухимдаж дургүйцэхгүйгээр хариулах нь өөрөө тэр хүний үүрэг байхгүй юу. Яагаад гэхлээр энэ хүмүүс та бидний төлсөн татварыг захиран зар зарцуулж байгаа ийм л хүмүүс байгаа. Тэгэхлээр энийг бол одоо ингээд нэг их цагдаа болгоод эрүүлжүүлээд одоо үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн, өөрийг нь шүүмжилсэн ийм сэтгүүлчдийг айлгадаг байдлыг л зогсоомоор байгаа юм. Тэгээд ҮХЦ-ийн хувьд бол би маш зөв шийдсэн гэж үзэж байгаа. Харамсалтай нь одоо энэ явж байгаа хуулийн төсөл Эрүүгийн хуульд орж байгаа 10. 14.10 гэдэг заалт бол өмнө нь байсан одоо байдлыг дордуулж байна аа л гэж харж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.