Ж.Энхбаяр: Засгийн газар махны үнэд оролцохгүй, зах зээлийн зарчмаар явна

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна.  Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болормаа махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгааг онцолж, Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллах талаар асуулаа.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

Үүнд: Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “мах, ноолуурын экспортыг дэмжиж байгаа нь малчдын орлогод эерэг нөлөө үзүүлж байгаа ч хот суурин газрын иргэдэд үнийн дарамт үүсгэж байгаа нь үнэн”. 

Сайд Ж.Энхбаярын хэлснээр, Засгийн газар үнийг хямдруулах, тогтоон барих шууд зохицуулалтын арга хэмжээ авахгүй бөгөөд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар асуудал шийдэгдэнэ гэв.

Ирэх онд инфляци өндөр гарч байгаа. Шатах тослох материалаа 100% импортоор авч байна. ХАА-н том орц болсон бордоо 100%,  уул уурхайн гол түүхий эд болсон тэсрэх бодис 100% импортоор авч байна.  Энэ бүхнээс шалтгаалаад импорт нэлээн өндөр байгаа.  Үүнийгээ дагаад гадаад орчны аюулгүй байдал орчинд үүссэн нөхцөлтэй холбоотойгоор үнийн энэ өсөлтүүд явж байна.

430 төрлийн бараан дээр сагсны бараа гэж аваад үүн дотроо дундаж өсөлтөө гаргаад инфляцийг тооцоолоод явж байна.

Энэ жилийн тухайд 2026 оны 6, 7, 8 сард инфляци нэлээн өндөр буюу 2 оронтой тооноос дээш гарна. Энэ дотроо хүнсний инфляци их өндөр байна. Мах, ногоо, гурил, улаан буудайн нөлөөлөл их байна. Энэ гурван нөлөөллийг бид  дотооддоо тогтворжуулах боломж байгаа.

Энэ хаврын тариалалт дээр ЗГ онцгой анхаарсан. Бордоо, ургамал хамгааллын бодис, шатах тослох материалыг бид өвлийн нөөц буюу үнэ өсөөгүй үеийн үнээр худалдан авч,  тариалалтыг явуулсан. Харин уул уурхайн салбарт бол яг нөлөөлөл орж байна.

Тиймээс төсөвтоо тодотгол хийх орон зайгаа ЗГ-т авъя, зарим төсөл хөтөлбөрөө хойшлуулъя, өнөөдрийн нийгмийн тулгамдаад байгаа чиглэл рүүгээ гол хүчээ хаяхад анхааръя гээд байгаа юм.  6 сарын 1-нд УИХ төсвийн хүрээгээ баталлаа. Наадмаас өмнө тодотголоо хийгээд явчихмаар байна, гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.