Ж.Баярмаа: Би бүр сүүлдээ ойлгохоо байлаа, энэ хүн чинь монголын хаан юм уу?

Туулын хурдын зам төслийг хууль хяналтын байгууллагаар шалгаж дуустал зогсоох шийдвэрийг одоогоос 20 хоногийн өмнө Засгийн газар гаргасан. Гэвч энэ 20 хоногт хууль зөрчин ажлаа үргэлжлүүлсээр байсныг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтаар тогтоожээ. 
 
Нэг ёсондоо Нийслэлийн ЗДТГ-ынхан буюу Хотын дарга Х.Нямбаатар Засгийн газар, хууль хяналтын байгууллагыг ч үл тоон, том толгойлж байна. Уг асуудалд хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. 
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Нийслэл том толгойтой болсныг би хэлээд л байгаа шүү дээ! Одоо хариуцлага тооцох байлгүй дээ
 
-Засгийн газар шийдвэр гаргасан бол төрийн бүх байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Нийслэл маш том толгойтой болсон. Иргэдээ доромжилж, элдвээр хэлж байна, үгийг нь сонсохоо байсан байна. Одоо хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа бол Засгийн газар хариуцлага тооцох байлгүй дээ. 
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газар ямар шийдвэр гаргана  түүнийг дагах л ёстой шүү дээ. 
 
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Засгийн газрын шийдвэр гарчихаад байхад Туулын хурдны зам төсөл ажиллаад байна гэдэг Ерөнхий сайдын легитм чанарыг л харуулж байна.
-Нөгөө талдаа найгүй хулгай хийсэн нь үнэн шүү дээ. Төсөвт өртгийн асуудал байна. Би үүнийг системийн авлига л гэж харж байна. Ерөнхий сайд нь зогсооё гээд байхад зогсохгүй байгаа бол цаанаа сонгуулийнхаа мөнгийг л хийж байгаа хэрэг. 
 
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Айлын эрх хүүхэд л ингэж аягладаг байх даа
 
-Би бүр ойлгохоо байлаа. Энэ хүн чинь монголын хаан юм уу? Засгийн газрын тэргүүний шийдвэрийг ч хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Хууль зөрчсөн нь тогтоогдсон. БОУАӨ-ийн сайд нь хууль зөрчсөнийг нь онцолсон. Нөлөөллийн үнэлгээ байхгүй, менежментийн төлөвлөгөө ч байхгүй, зам гүүрийн туршлагагүй компанийг шалгаруулаад 600 гаруй тэрбум төгрөг шийлжүүлсэн гэх мэт ноцтой зөрчлүүд байхад яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ?  Одоо болно. Айлын эрх хүүхэд л ингэж аягладаг байх даа. 
 
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Засгийн газрын шийдвэр гарсан бол заавал хэрэгжих л ёстой. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.