Очирбат: Миний 5 лицензийг шинэчилсэн бүртгэлд бүртгэж, стратегийн ордод хамруулна гэж авчхаад өгөөгүй, хулгайлчихсан
Ерөнхий сайд Н.Учрал стратегийн орд газар эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзав. Энэ уулзалтаар стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр Очирбат:
Миний 5 лицензийг шинэчилсэн бүргэлд бүртгэж, стратегийн ордод хамруулна гэж авчхаад өгөөгүй, хулгайлчихсан. Тэгээд үйл ажиллагааг минь явуулдаггүй, лицензийг минь өгдөггүй. Намайг 20 гаруй жил хятадаар минь дуудаж, гүтгэсэн. Би үнэндээ монгол хүн шүү. Хөвсгөл нуурыг байхгүй болгох гэж байна гээд байгаа ч 130км зайтай аймгийнхаа хажууд орд байгаа юм.
Гаднын хөрөнгө оруулалт нь бэлэн байгаа хөрөнгө оруулалт, ашигт малтмалын хуулиа баталчих юм бол хамтаръя гэж байгаа. Дэлхий нийтээр бордооны хямралтай байгаа үед бордоо болон тэсэлгээний бодисыг үйлдвэрлэх гээд бүх юм маань бэлэн байгаа.

Би 4 дэх удаагаа энд ирж байна. Алт нүүрс зэсээ л ярихаас биш бордоог ерөөсөө ярьдаггүй.Ядаж 5 лицензийг маань эргүүлээд өгөх арга байгаа эсэхийг мэдмээр байна. Энэ асуудал дээр туслалцаа хэрэгтэй байна. Бусад асуудлыг бол зөвшөөрч байгаа. Хуулиа баталлаа л бол маргаашаас нь хөрөнгө оруулалт оруулж ирэхэд бэлэн байгаа гэсэн бол хариуд нь ерөнхий сайд Н.Учрал төлөөллийн хүмүүсээ хэрэг эрхлэх газар суулгаж дундын хувилбараа хэлэлцээд эхлүүлээд явсан дээр гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.